Wednesday, September 25, 2013

English Language

Миний бодлоор English хэл бол маш тод тодорхой ба ухаалаг хэл. Гэвч English хэлний бичиг нь үнэхээр төвөгтэй толгой эргүүлмээр. Маш олон үгс сонсогдож байгаа шигээ бичигддэггүй.  Жишээ нь би Youtube үзэж байгаад нэг мэдэхгүй үг хэд дахин яаригдаад байхаар энэ үг миний энэ үзэж байгаа зүйлд холбоотой үг байна гэдгийг нь ойлгодог. Хэрвээ би энэ үгийг ойлгохгүй бол энэ хүний ярьж байгаа зүйлийг бас ойлгохгүй. Миний өмнө problem байна. Энэ үгийг толь бичгээс харж сурах. Гэвч энэнээс өмнө бас нэг problem байна. Тэр нь би тэр үгээ яаж бичихийг мэдэхгүй. Энэ бол "STUPID". Энэ үнэхээр сурахад хэцүү зүйл. Би өнөөдөр ч гэсэн ямар нэг үгийг бичиж мэдэхгүй болохоор Google-ддэг. I love Google. I really do. Google helps me everyday. Google надад заадаг. Гэвч би энд Google-ийг ярих гээгүй. Ухаалаг бас тэнэг English хэлний талаар ярьж байна. Учир нь би Монголд амьдардаг. Монголд байгаа мөртлөө өдрийн ихэнх цагийг English болон program-ийн хэл ашигладаг. Би хэзээ ч ямар нэгэн сургалтын төв, сургуульд нь сураагүй. Бүгдийг нь бие дааж internet-ээс сурсан. Гэвч маш олон Монгол хүмүүс English сурах гээд чадахгүй байгааг би харсан. Найз нарыг минь хүртэл оруулаад. Энэ зүйл намайг сэтгэлээр унагаадаг. Учир нь би English хэлийг ашиглан дэлхийн хаа нэгтээ байгаа хүнтэй хөрштэйгээ ярьж байгаа юм шиг ярьж чаддаг. Би маш олон боловсролын зориулалттай мэддэггүй байсан зүйлсээ English ашиглан сурдаг. English сурсанаар би энэ дэлхийг илүү томоор харж чаддаг болсон. Program-ийн хэл сурсанаар би хэн нэгэн хүний толгойд нь орж ирсэн санааг уншиж сурсан. Өнөөдөр миний толгойд ямар нэгэн санаа орж ирэхэд би тэрийгээ program болгож бичээд internet-д тавихад хэн нэгэн нь миний санааг ямар ч алдаагүй уншина. Учир нь computer-ийн program яг юу бичсэний дагуу ажилладаг учраас миний санааг өөр нэгэн яг тэр чигээр нь уншина. Энэ бол гайхалтай хэрэг. Миний хувьд өөр нэгэн ертөнц шиг л санагддаг. Digital cyber ертөнц. Энэ ертөнцөд бүх зүйл нь тоо. Чиний сонсдог дуу, кино, internet, тэр ч байтугай сансарын хөлөг, цөмийн бөмбөгийг удирддаг. Чи магадгүй хүлээгээрэй, энэ бүхэн English-тэй ямар хамаа байнаа гэж асууж магадгүй. Тэгвэл над шиг тэнэг хүн тэр тоон ертөнцтэй тоогоор ярьж чадахгүй. Тийм учраас би program-ийн хэл ашиглан хэл нэвтрэлцдэг. Тэр program-ийн хэл нь English дээр байдаг. Хүлээгээрэй... Тэгэхээр би computer-тай English-ээр яридаг гэж үү? Хариулт нь "Тийм"

No comments:

Post a Comment